СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израйльд шашны баярын үеэр 40 орчим хүн олны хөлд дарагдаж нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Израйлийн зүүн хойд хэсгийн Морен уулан дахь еврейчүүдийн шашны баярын үеэр 100,000 орчим иргэн нэг дор цугларч, хэдэн арван иргэн хөл үймээнд дарагдаж нас барсан талаар мэдээллээ. Израйлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр багадаа 38 иргэн нас барж, олон арван иргэн гэмтэж бэртсэн тухай дамжуулсан байна.

Еврейчүүдийн Лаг Б’Омер шашны баярын мөргөлд оролцохоор пүрэв гарагт 100,000 гаруй хүн Морен ууланд иржээ. Баасан гарагт үүнээс ч олон хүн ирнэ гэж эрх баригчид таамаглаж байна. .

Эрх баригчид шашны мөргөлд оролцохоор ирсэн иргэдийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарч ажиллаж байна гэжээ. Иерусалем пост хэвлэлд нийтэлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэхээр зургаан нисдэг тэрэг дайчилсан байна. Мөн нас барсан иргэдийн цогцсыг гялгар уутанд хийсэн байдалтай харагджээ. . 5,000 орчим цагдаагийн алба хаагч хэв журам сахиулахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.