АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

Бразил: 43 метр өндөр Христийн шинэ хөшөө дэлхийд гуравдугаарт орно

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

Бразил улсын өмнөд нутгийн Энкантадод Хамгаалагч христ нэртэй христийн цоо шинэ хөшөө сүндэрлэж байна. Уг хөшөө Рио де Жанейро дахь алдарт Аврагч христийн хөшөөнөөс ч өндөр буюу 43 метр бөгөөд дэлхий дээрх гурав дахь өндөр христийн хөшөө болох юм. Риогийн Аврагч христ 38 метр өндөр ажээ.

Хамгаалагч христийн хөшөө барих ажил 2019 онд эхэлсэн ба өнгөрсөн амралтын өдөр хөшөөний толгой, дэлгэсэн гарыг хийж дууссан байна. . Хөшөөний ажлыг энэ жилд багтааж дуусгахаар зохион байгуулагчид төлөвлөж байна. Хөшөөний барилгыг барьж дуусгахын тулд хувь хүн, компаниудаас хандив цуглуулж байгаа юм.

Индонезийн Сулавесид байдаг 52,55 метр Есүс Бунту Бураке хөшөө дэлхийн хамгийн өндөр Есүс Христийн хөшөө юм. Үүний дараа Польш улсын Свиебодзинд байдаг Хаан христ 52,5 метрийн өндөртэйгээр хоёрдугаарт ордог байна.

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.