СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын мэргэжилтнүүд өөрсдийн үйлдвэрлэсэн вакцины үр дүнд эргэлзэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

БНХАУ-ын Синовак хувийн фирм болон Синофарм төрийн мэдлийн компанийн үйлдвэрлэсэн вакциныг манай Монгол улсаас авахуулаад Мексик, Турк, Индонези зэрэг арав гаруй улс ард иргэдээ коронавирусийн эсрэг дархлаажуулахад ашиглаж байна.

. Хятадын Халдварт өвчний хяналтын төвийн захирал Гао Фу өнгөрсөн бямба гарагт Ченду хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр “хятад вакцинууд өндөр хамгаалалттай байж чадахгүй байгаа бөгөөд өөр технологиор бүтээсэн вакцинуудыг ашиглах талаар албан ёсоор хэлэлцэж эхэлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ нь Хятадын эрх баригчид вакциныхаа үр дүнд эргэлзэж эхэлсэн ба өөр төрлийн вакцинуудтай хольж, чанарыг нь сайжруулах тухай яригдаж байгаа гэсэн үг юм. . Өнгөрсөн амралтын өдөр болсон хэвлэлийн хурал дээр албаны хүн Ван Хуачин mRNA технологи дээр суурилсан вакцины туршилт клиникийн түвшинд явагдаж байгаа гэжээ.

Дэлхийн бусад улс орнуудын хувьд ч вакцины чанар, дархлаажуулах үр нөлөө, чадамжийг сайжруулахын тулд хооронд нь хольж нийлэгжүүлэх туршилтыг эхлүүлсэн байна. Тухайлбал Британийн судлаачид Пфайзер/БиоНТек-ийн вакциныг уламжлалт аргаар үйлдвэрлэсэн АстраЗенекатай нийлэгжүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа юм.

Бразилд явуулсан туршилтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг  50 хувийн үр дүнтэй гэж зарласан ч энэ нь туршилт явуулсан иргэдийн нас, эрүүл мэндийн байдал, дархлаанаас шалтгаалан харилцан адилгүй байж болох юм. .

Эх сурвалж: ABC News

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

jijigee
2 жилийн өмнө
202.126.89.166

sinopram hiilgesen shvv dee sonin yumaa tegeed ersdeltei gsen vgvvv

Иргэн
2 жилийн өмнө
192.82.70.226

Эрүүл мэндээрээ энэ хэдэн эргүүнүүдээр тоглуулж бна. Өөрсдөө сайныг хийлгээд. Хамгийн хогийн амиа бодсон арчаагүй үндэстэн юмаа. Хэдэн зуун мян хүний эрүүл мэнд шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.