АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 3 долоо хоногийн өмнө

FACTCHECK: Х.БАТТУЛГА “ТӨГРӨГ НУУР”-ЫН ОРДЫГ ХЯТАДУУДАД ХУДАЛДСАН ТҮҮХ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өдгөө ажиллаж буй Х.Баттулга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй, Стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордыг 250 сая ам.доллараар Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг Уотерворкс Холдингс лимитед” компанид 2009 онд худалдсан  маш ноцтой хэргийг фактчек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.

БАРИМТ 1

“Төгрөг нуур”-ын ордыг Х.Баттулга авсан нь

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2004 онд сонгогдсон Халтмаагийн Баттулга гэх бизнесмен 2006 оны наймдугаар сарын 17-ны өдөр “САМЕХ” гэх маш содон гадаад нэртэй компанийг “Ашигт малтмалын хайгуул, гадаад худалдаа”-ны үйл ажиллагаа чиглэлтэйгээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ядамсүрэнгийн Батсүхийг томилон Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн "САМЕХ" ХХК-ийн албан ёсны лавлагаанд тус компанийг үүсгэн байгуулагч Х.Баттулга хэмээн хар дээр цагаанаар бичсэн байгаа биз 

Улмаар уг компаниараа дамжуулан Төв аймгийн Баян сумын нутагт байрлах “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуур энержи” компанийг 1,300,000 ам.доллараар худалдан авсан нь Стратегийн ач холбогдол бүхий 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй тус ордыг гадныханд дамлан худалдаалж, түүнээсээ асар их ашиг хонжоо олох гэсэн алсын хараатай ажлынх нь эхлэл байв.

 

Х.Баттулга "САМЕХ" ХХК-аараа "Төгрөг нуур"-ын ордыг худалдан авч буй анхны гэрээ хэлцэл

 

"Төгрөг нуур"-ын ордыг "САМЕХ" ХХК 1.3 сая ам.доллараар худалдан авсан хэмээн тус ордын Хонконгийн хөрөнгийн бирж дээрх танилцуулгад бичээстэй байна.

Төгрөг нуурын ордыг 1983-1985 оны хооронд улсын төсвийн 113,358 төгрөгийн төсөвт өртгөөр урьдчилсан хайгуул хийн илрүүлж, 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц байгааг анх тогтоож байжээ.

Нөөцөөрөө тавантолгойн орд газрын тэн хагастай дүйх асар том тус орд газраас нүүрс олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1995. Зургадугаар сарын 27-ны өдөр Чилхаа овогтой Тэгшсайхан гэдэг хүний үүсгэн байгуулсан “Нэйчө” гэдэг компани анх авч байж. Тэрбээр уг тусгай зөвшөөрлөө 2005 оны дөрөвдүгээр сарын 28-нд “Хайрхантрейд” компани руу, “Хайрхантрейд” ХХК уг зөвшөөрлөө мөн оныхоо есдүгээр сарын 01-нд “Төгрөг нуур энержи” компанид шилжүүлжээ.

"Төгрөг нуур"-ын ордын лиценз хэрхэн дамлан зарагдаж байсан талаарх албан ёсны мэдээлэл

Харин “Төгрөг нуур энержи” ХХК-ийг УИХ-ын Халтмаагийн Баттулгын шинээр үүсгэн байгуулсан “САМЕХ” компаниараа худалдан авчээ.  

БАРИМТ 2

 “Төгрөг нуур”-ын ордыг гадныханд худалдах Х.Баттулгын төлөвлөгөө

УИХ-ын гишүүн бөгөөд бизнесмен Халтмаагийн Баттулга 2006 онд шинээр үүсгэн байгуулсан “САМЕХ” гэх компаниа “Ашигт малтмалын хайгуул”, “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь санамсаргүй зүйл байсангүй. Ашигт малтмал бүхий “Төгрөг нуур”-ын ордыг худалдан авахын тулд “Ашигт малтмалын хайгуул”, харин түүнийгээ гадаадынханд дамлан зарахын тулд “гадаад худалдаа” гэдэг үйл ажиллагааны чиглэлтэйгээр бүртгүүлжээ.

"САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Сингапурын хятад Билли лим сам пау болон "САМЕХ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсүх нар

"САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Сингапурын улстөрч Еээ чү лонг, бизнесийн хамтрагч бөгөөд гэр бүлийн найз Х.Баттулга, түүний туслах Гансүх нарын хамт. Баянгол зочид буудлын ард

Гэвч 2006 онд УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгад 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй асар том ордыг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах ямар ч мэдлэг туршлага гэх зүйл байгаагүй тул Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийнх нь хамтран эзэмшигч, бизнесийн төдийгүй гэр бүлийн найз болох Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг эзэмшигч мөн хэмээн  2007 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэл мэдээлэлд бүртгүүлсэн албан ёсны баримтыг та бүхэн харж байна.

Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшигч "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн баримт

3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордын албан ёсны эзэмшигч болцгоосон дээрх Хятад болон Сингапурын иргэд  “Монгол улсад бүртгэлтэй” компанийг олон улсын хөрөнгийн биржид гарган зарах нь хүндрэлтэй хэмээн зөвлөсний дагуу УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга төгрөг нуурын ордыг бүхэлд эзэмшигч “САМЕХ” компаниа тэр чигээр нь Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэдэг компани руу  2007 оны наймдугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, энэ шилжилт хөдөлгөөнөө  Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд мөн л  бүртгүүлжээ.

“Төгрөг нуур”-ын ордыг эзэмшигч "САМЕХ" ХХК-ийн хувьцаа Сингапур улсын "CAMEX PTE" ХХК руу шилжсэн бүртгэл мэдээлэл

Ингэснээр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй “Төгрөг нуур”-ын орд газар нь түүнийг эзэмшигч “САМЕХ”компанийнхаа хамтаар Сингапур Улсад бүртгэлтэй “САМЕХ PTE” гэдэг компанийн мэдэлд албан ёсоор шилжсэн байна.

Бизнесмен, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 2006 онд “САМЕХ” гэх компанийг анх байгуулахдаа нэрийг нь зүгээр ч нэг өгөөгүй ээ. “САМЕХ” гэх үг нь “Central Asia Mineral Exploration PTE” буюу монголоор “Төв азийн ашигт малтмалын хайгуул” гэсэн үгний товчлол байгаа биз.

Халмаагийн Баттулга “Төгрөг нуур”-ын ордыг монголчуудаасаа 1,300,000 ам.доллараар худалдан аваад түүнийгээ Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллар буюу 192,3 дахин нугалсан үнээр худалдан борлуулж, цөм ашиг олох ажил нь маш эртнээс нарийн төлөвлөж тооцсон төсөл  болох нь энэ бүхнээс тодорхой харагдаж байгаа биз.

БАРИМТ 3

Стратегий ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордыг гадныханд худалдсан нь

Бизнесмен, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 1.3 сая ам.доллараар худалдан авсан гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд газраа Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан зарахдаа яагаад ч юм  өөрийнхөө нэрийг нууцлав.

Учир нь Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоосон, Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалсныг гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд эхэлбэл түүний улстөрийн карьер нь дуусгавар болж, хэрэг бишидвэл шоронд ч сууж магадгүй хэмээн тэрбээр болгоомжилсон байх.

Иймд “Төгрөг нуур”-ын ордыг гадаадынханд худалдан борлуулахаар гаргасан албан ёсны танилцуулга мэдээлэлдээ “САМЕХ” компанийнхаа нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн Ядамсүрэнгийн Батсүх, 90 хувийг бие даасан гуравдагч этгээд эзэмшдэг хэмээн бичүүлснийг та бүхэн харж байна.

Гэвч их хэмжээний мөнгөн гүйлгээ нь заавал олон улсын банкны дансаар дамжиж ул мөрөө маш тод үлдээж байдгийг тэрбээр мэдэх тул “Төгрөг нуур”-ын ордыг гадаадынханд худалдан борлуулснаас орж ирэх орлогоо Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компаниудаар дамжуулан авахыг зорьжээ.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын орд бизнесмен, басхүү УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын гараар дамжин хэрхэн хятадын өмч болсон зураглал

1.       УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга “САМЕХ” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад шинээр үүсгэн байгуулав.

2.       Тус компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшигч “Төгрөг нуур энержи” компанийг 1,300,000 ам.доллараар 2007 онд худалдан авав.

3.       Үүнийхээ дараа “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг Сингапурын болон Хятадын түншүүддээ 2007.6.26-нд шилжүүлэв.

4.       Үүнээс ердөө сар хагасын дараа тус компаниа “Төгрөг нуур”-ын ордынх нь хамтаар Сингапурт бүртгэлтэй “САМЕХ PTE” компанидаа шилжүүлэн өгөв.

5.       Үүний дараа Сингапур дахь “САМЕХ PTE”  компаниа “Велл делайт холдинг лимитед” гэх Британийн виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компанид бүхлээр нь шилжүүлэн өгөв.

6.       Энэ бүхний эцэст жинхэнэ наймаа болсон бөгөөд Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг Уотерворкс Холдингс лимитед” компанид Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллараар “Төгрөг нуур”-ын ордыг худалдаалдсан байна.

Монголын ард түмний хөрөнгөөр өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц бүхий “Төгрөг нуур”-ын орд газар бүхэлдээ Хятадуудын мэдэлд шилжиж, Монгол Улсын бизнесмен бөгөөд УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 1.3 сая ам.доллараар авсан орд газраа 192.3 дахин нугалсан үнээр худалдан борлуулж, цөм баяжиж чадав.

Энэхүү ээдрээ түвэгтэй хэргийн араас мөрдөж байсан монголын хууль хүчний байгууллагынхан Сингапур Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор компани болох “Женко холдингс пи ди и” гэх компани байгааг илрүүлж, “Төгрөг нуур”-ын орд газрыг худалдан борлуулснаас олсон ашиг орлогоо тэр компанидаа нууж байж болзошгүй гэдгийг шинжилж эхэлмэгц тэрбээр уг компаниа 2020 арваннэгдүгээр сарын 09-ний өдөр буюу ердөө дөрөвхөн сарын өмнө гэнэт татан буулгаж, бүх ул мөрөө устгасан нь ч үнэн юм.

"GENCO HOLDINGS LIMITED PTE" гэх 20 жилийн намтар түүхтэй Сингапурт байрладаг компаниа Х.Баттулга гэнэт татан буулгав. Уг компани татан буугдах хүртэл түүний охин Х.Намуун захирлаар нь ажиллаж байлаа.

“Женко холдингс лимитед пи ти и” компанийг татан буугдах хүртэл Баттулгын охин Намуун, “Төгрөг нуур”-ын ордыг гадаадынханд дамлан худалдахад оролцсон Деннис лим нар захирлаар нь ажиллаж байсан нь Сингапур улсын хуулийн этгээдийн албан ёсны бүртгэлд тод томруун бичээстэй байна.

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.161.115

Маны троллууд болиочээ та нар Батүүл гэдэг юм МАН-ыг 1992 онд зүүн европын орууд шиг татан буулгах байсан. Хүрэлбаатар мэтийн мангар юм НҮБ-д оруулсан юм уу? Тэнэг мал вэ? Битгий солиор Цэргийн бүтэцжсэн нам 60тэрбум ждүчид концессчид , Ундармаагийн 420тэрбумаа төлүүлэхгүй 40саяар торгосон хүрэлсүх орно шүү хүрэлсүх авилгачдыг өмөөрсөн гэж худал бүү ярь

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.131.230.218

монголын баялагыг ингэжл цөлөмдөг байхгүй юу муу хулгайчууд

Zochin
2 долоо хоногийн өмнө
124.158.82.99

Erunhilugch Uursdu awarai gj naidwartai helh um? Uneher garad irwel? Uurinh ni esreg baigad baiga humusin nuden dr ni: harulj baigad! Ard tumnihe tulu erunhilugchu harulad:Ene iregdin hused baiga! Uzel bodlo bainga ilerhiled baiga:Ahmadudin tetegweri dood hemjeg 800,0 bolgod! Tsalin hulsnih ni dood hemjeg bs nemed! Tetegwerin zeel awagui ahmadudad 1 say tugrginh ni teteglig uh heregtei bolh ni!!!haruytssn haruytssn zuiludee hiitsge gj urialwal! Ted Erhem erunhilugchin uduus surgultsj chadhgui bolno!

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.161.118

Наадахыг чинь хэд хоног шалгалаа энд яригдаад байгаа шиг зүйл болоогүй байна

Зочин
2 долоо хоногийн өмнө
59.153.112.177

солиор

Зочин
2 долоо хоногийн өмнө
59.153.112.177

Ойлгомжтой ш дээ.Угаасаа анх 17 чингэлэг спирт.Өмөөрөөд байгаа хүмүүс дэндүү харалган бна даа.Ямар учраас өмөөрч байгаа нь бас цаанаа асуудалтай байхаа.Хурдан хугацаа нь дуусаасай.

Зочин
2 долоо хоногийн өмнө
192.82.75.180

Ogtsor2

Mongol yalna
2 долоо хоногийн өмнө
172.58.143.164

Atg teg ajilaa hiigeech

Зочин
2 долоо хоногийн өмнө
192.82.89.141

Өө ийм хүн байсан юм уу.тэгээд яагаад дэмжээд байгаан.хамсаатангууд нь юм уу

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.