СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Маргаашнаас эхлэн 14 хоног хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УОК-ын ээлжит хуралдаан бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн. 

Цаг үеийн нөхцөл байдал, халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. 

Энэ хүрээнд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны даваа гаригийн 06:00 цагаас эхлэн 14 хоногоор хязгаарлаж, нийслэлд үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23:00-06:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. 

Гуравдугаар түвшинд байх 14 хоногийн дээрх хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Тухайлбал ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Үүний дараагаар 18-49 насны иргэдээ хамруулж, тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт нэг сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.