ВИДЕО: Цагаан сараар бөх барилдуулахыг бөхчүүд, үзэгч олон дэмжиж байна

Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх захирамж гаргасан. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн барилдаан өнжсөн. Энэ удаагийн сар шинийн барилдааныг зохион байгуулах нь хир зөв зүйтэй эсэх асуудал бөх сонирхогчдийн дунд хүлээлттэй байна.

Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс бусад улс орнууд халдвар хамгааллын дэглэм сахиулан тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа тул гэнэ. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад “Ковид-19 хавтгайраад хяналтаас гарвал заавал барилдаан хийнэ гээд байж болохгүй. Энэ талаарх шийдвэр энэ сарын 25-нд эцэслэн гарна. Тэр үед мэдээлэл өгье” гэсэн юм.

Цагаан сарын барилдааныг зохион байгуулах нь зүйтэй эсэх асуудлаар иргэд болон бөхчүүдийн байр суурийг сонслоо.

Иргэд:

-Уламжлал юм чинь бөхийн барилдаан болвол зүгээр. . Гол нь битүүний өдөр үзэгчид телевизээр бөхөө үзэх нь сэтгэлийн цэнгэл шүү дээ.

-Коронавирусийн халдвар ихсэж байгаа ч цөөн тооны бөхийн барилдаан зохион байгуулахад яав л гэж дээ. Олон нийтийг цуглуулахгүй, бөхчүүдээс шинжилгээ аваад барилдуулбал болно шүү дээ.

Улсын арслан Д.Ганхуяг: Битүүний орой үзэгч олон бөхөө үзэж цэнгэдэг шүү дээ

-Дэлхийн улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ бариад тэмцээн уралдаан зохион байгуулаад болж л байна. . Битүүний орой үзэгч олон бөхөө үзэж цэнгэдэг шүү дээ.

Бөхийн тайлбарлагч С.Гантөр: Цагаан сарын барилдаан 1963 оноос тасралтгүй явж байгаа

-Улсын баяр наадам, цагаан сар Монголчуудын уламжлалт баяр шүү дээ. . Тухайн бөхчүүд өөрсдөө зөвшөөрөөд барилдвал болох байх аа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.