LIVE: О.Гончигсүрэн: Улсын аварга Э.Оюунболдоос 30 сая төгрөгөө авбал ядарсан хүмүүст тарааж өгнө
Хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэн манай телевизэд хандлаа. Тэрээр таван жилийн өмнө Монгол улсын аварга Э.Оюунболдод 30 сая төгрөг зээлсэн ба одоо болтол өгөхгүй, зугтсаар байгаа талаараа ийнхүү ярьж байна.
Энэхүү хэрэг явдал Э.Оюунболд 2015 оны улсын наадмаар Монгол улсын арслан цол авч, найр наадам хийх болсноос үүджээ. Шинэхэн танилцсан бизнесмэн О.Гончигсүрэн түүнд итгэн увуулж цувуулсаар 30 сая төгрөгийг өгсөн байна. Скай ресортод болсон арслан цолны найрын үндсэн зардлыг О.Гончигсүрэн гаргасан ба "Найрын орой өгнө" гэж Э.Оюунболд хэлсэн учир мөнгөндөө санаа зовоогүй байна.
Гэвч найрын дараа караокед түүнийг зодож, итгэлийг нь эвдсэн төдийгүй гэртээ дахин дуудаж авчраад нэмж зодон, шинэхэн арслан эрүүлжүүлэхэд хоножээ. Ингээд эцэг, эхийнх нь гуйлтаар цагдаад гомдол гаргалгүй өнгөрсөн ч мөнгөө авч чадалгүй таван жилийн нүүр үзээд байгаа аж.
О.Гончигсүрэн хэрэв энэхүү мөнгийг авбал хорио цээрийн үед амьдрал ахуй нь хүндэрсэн хүмүүст тарааж өгнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.