СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын цахим уулзалт болж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын цахим уулзалт болж байна. Уулзалтад БНСУ-ын арав орчим эмнэлэг оролцож өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж, монголчуудтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар ярилцаж байна. 

Энэ цахим уулзалтад оролцож мэдээлэл авснаар Монголд эмчлэгдэх боломжгүй төрөл бүрийн хорт хавдрыг БНСУ-д эмчлүүлэх боломж нөхцөлийн талаар мэдээлэлтэй болох боолмжтой. Зарим эмнэлгүүдийн танилцуулгыг хүргэж байна. 

Пал-гын Нүн нүдний эмнэлэг

Дотооддоо хамгийн дэвшилтэт технологиор чанартай үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлэг нь Smile, Lasik мэс заслын төвүүдтэйгээс гадна, ойрын хараа эмчилгээний төв, нүдний болор цайрлын эмчилгээний төв гэх мэт мэргэжлийн төрөлжсөн төвүүдтэй. Дотооддоо алдартай эмчилгээний систем, мэргэшсэн хамт олны ур чадвараар харааны эмгэгийг эмчилдэг. Мөн нүдний төрөл бүрийн өвчлөлийг эмчилж үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Нарийвчилсан оношлогоо болон сүүлийн үеийн мэс заслын тоног төхөөрөмжөөр нүдийг цогцоор нь шинжилж эвэрлэг болон торлог бүрхэвч, нүдний алимны бүтэц, удамшил зэрэг 50 гаруй төрлийн нарийн шинжилгээг хийн мэс засал хийх боломжтой эсэхийг дүгнэдэг. 

Голчлох мэс заслын төрлүүдийн хувьд Smile, Lasik, Lasek, нүдний болор суулгалт гэх мэт хараа тогтворжуулах мэс заслуудыг хийхээс гадна ойрын хараа, нүдний болор цайралтыг хамтад нь эмчилдэг мэс заслыг ч мөн хийж байна. Тэр тусмаа хараа тогтворжуулах Smile мэс засал нь Lasik, Lasek мэс заслуудаас ялгаатай ба 1.7мм-ийн лазер зүсэлтээр нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээлгүй хийгддэгээрээ онцлогтой. Мэс засалд орсны маргаашаас эхлэн хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой аюулгүй эмчилгээ юм. Түүнчлэн ойрын хараа, нүдний болор цайралтыг хамтад нь эмчилдэг 3D лазер мэс заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг. Энэхүү мэс засал нь хол, ойрын хараа муудалтыг ч мөн аюулгүй нарийвчилсан аргаар тогтворжуулдагаараа онцлогтой.

Жуын Кан-Ан Эмнэлэг

Хорт хавдрын төв нь байгуулагдаад удаагүй учир бусад эмнэлгүүдээс илүү хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй, өндөр ур чадвартай профессор эмч нар амбулатори үзлэгийг гардан явуулдаг. Мөн салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн тогтолцоонд тулгуурласан үзлэг оношлогоог явуулдаг.

 Тус төв дээр амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал 250-с дээш удаа хийгдсэн ба хорт хавдартай элэг тайралт, үсэрхийлсэн хорт хавдар, элэг-цөс-нойр булчирхайн хавдрын мэс засал зэрэг бусад олон төрлийн нарийн мэргэшлийн мэс засал хийгдэж байна.

Мөн Тархи судасны мэс ажилбарын төвдөө бичил сэтгүүрийн мэс засал, дүрс оношлогооны тусламжтай мэдрэлийн судсанд эм шахах мэс засал, тархины даралт багасгах мэс засал, артер вений судасны бөглөрөөг мэсийн аргаар авах мэс засал зэрэг нарийн мэс ажилбарууд хийгддэг.

Түүнчлэн олон төрлийн хорт хавдрын илрүүлэг, тархины мэдрэл, зүрх судасны өвчнийг оношлохын тулд PET CT оношлогооны төхөөрөмжийг ашиглаж байна.

Дурангаар цөсний сувгийг шалгах шинжилгээ гэж байдаг. Энэ нь цөс, цөсний суваг, нойр булчирхай цөсний суваг, цөсний хүүдийг шалгадаг шинжилгээ бөгөөд  шарлах, хэвлийн баруун дээд хэсгээр зовиурлах үед хийгддэг шинжилгээ юм.

Үүнээс гадна бусад төрлийн мэс заслуудыг ч хийж байгаа бөгөөд ходоодны хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж эмчлэх мэс заслын аргыг патентлан эхэн үеийн ходоодны хорт хавдрын эмчилгээнүүд дундаас хамгийн үр дүнтэйд тооцогдож байна.

Мөн хиймэл бөөрний төв байдаг, мөн хөх, бамбай булчирхайн төв, судасны төв, зүрхний төв зэрэг байдаг.

Line-Up шүдний эмнэлэг 

Line-Up шүдний эмнэлэг нь 2012 оноос эхлэн Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болох Сомён дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Line-Up эмнэлэг нь амны хөндийн бүх төрлийн эмчилгээ оношлогоог найдвартай, аюулгүй хийдэг бөгөөд шүдний эмчилгээнээс гадна гажиг засал, шүдний аппарат зэргийг хийдэг. Түүнчлэн нүүрний ерөнхий хэлбэр, эрүүл гажгийн мэс заслаар мэргэшсэн Бусан хотын эмнэлэг юм. Мэргэжлийн туршилга, ур чадвараар баялаг эмч хамт олон, шүдний чиглэлээр мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүн хамгийн чанартай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

10 жилийн туршилгатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга техникээрээ гадаад өвчтөнүүдэд зориулсан өндөр чанартай үйлчилгээг үзүүлж байна.

  Эхлээд онош тогтоох 3D СТ-г хийнэ. Эрүүний гажиг заслын 3D дижитал мэс засал нь амны хөндийн мэс заслын мэргэжлийн арга барил, туршлагад суурилан хийгддэг тул хаана ч, хэн ч хийх боломжтой мэс засал биш юм. Мэргэжлийн ур чадварын ялгаа болон орчин үеийн тоног төхөөрөмжийн ялгааг Line-Up шүдний эмнэлгээс мэдрэх боломжтой.

Хэрэв тухайн өвчтөн нэг л шүд байхгүй тохиолдолд тухайн хоосон зайд тааруулан имплант хийх эсвэл унасан шүдний хоёр талын шүдэнд тааруулан углах Bridge эмчилгээний аргыг хэрэглэж болно.

Кушин их сургуулийн Бу-Гым эмнэлэг  

1980 онд Кушин Их Сургуулийн анагаах ухааны танхимыг бий болгож, 2000 онд шинэчлэл засварын ажлыг хийж хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн. Харин 2010 онд Орос, Хятад, Вьетнам, Монгол зэрэг улсын эмнэлгүүдтэй туршлага солилцож, 2020 онд аж үйлдвэрийн 4-р хувьслыг хийн смарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ

Кушин Их Сургуулийн Бу-гым эмнэлэг нь 40 гаруй нэр төрлийн эмчилгээний тасаг болон тусгай мэргэжлийн төвүүдийг ажиллуулж байна. Кушин Их Сургуулийн Бу-гым эмнэлэг нь эрүүл мэндийн сайн дурын ажил, эмч нарын чадавхыг дээшлүүлэх сургалт, алсын зайн оношлогоо гэх мэт ажлуудыг эрчимжүүлэн хийж Монгол улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

2015 онд чих хамар хоолойн мэс заслыг Монгол өвчтөнд хийн түүнээс хойш

2017 онд хөхний хорт хавдартай өвчтөн,

2018 онд ходоодны хорт хавдартай өвчтөнд эрүүл мэндийн сайн үйлсийн ажлын хүрээнд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн.

Түүнчлэн манай эмнэлэгт Монгол улсын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга айлчлал хийснээс гадна, Монгол улсын шадар сайд хүрэлцэн ирж эрүүл мэндийн оношлогоонд хамрагдаж бидний эмчилгээ үйлчилгээний чанарыг сайшаасан юм.

Тус эмнэлэг эмч нарын чадавхыг дээшлүүлэх сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эмнэлгийнхээ ур чадвар, чанартай үйлчилгээг олон улсад таниулж байна.

2017 онд Монгол улсын нэгдсэн 3-р эмнэлгийн зүрх судасны эмч нарын сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж,

2018 онд Улсын нэгдсэн 1-р эмнэлгийн дотоод шүүрлийн эмчийн сургалт,

2019 онд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн эмч, улсын нэгдсэн 3-р эмнэлгийн цээжний мэс заслын эмч нар тус тус сургалтанд хамрагдсан байна.

2018 онд Улаанбаатар хот дахь Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт алсын зайн эмчилгээний төвийг байгуулж өвчтөнүүдэд урьдчилсан болон эмчилгээний дараах хяналт зөвлөгөөг өгч байна...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хулан
3 жилийн өмнө
66.181.161.4

Сайн бна уу нүдний хараага үзүүлж давхараага засуулах гсимаа зөвлөгөө авий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.