Н.Ган-Од: Монголын төр хийхээс зугтаасан ажлыг Г.Загдаа хийснээсээ болж хилсдэж байна
LIVE телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт иргэн Н.Ган-Од оролцлоо. Тэрбээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүж байгаа явдлыг эрс шүүмжлэв.
Иргэн Н.Ган-Од:
Айл гэрт нэг архичин байхад л асар их ачаалал дарамт тэр гэр бүлд үүсдэг. Гэтэл Г.Загдаа гэдэг хүн 150 гаруй архины хамааралтай хүмүүсийг бөөгнүүлж, орон гэртэй, мэргэжил боловсролтой болгох ажлыг хийсэн. Монголын төр хийхээс цааргалдаг, зугтаадаг ажлыг нэг гэр бүлийн хоёр хүн л хийсэн. Монголын төсвөөс татаас авдаг, урсгал зардлаа төлүүлдэг олон арван байгууллага байдаг атлаа хэн нь ч Г.Загдаа шиг ажиллаагүй шүү дээ. Би Г.Загдаад хүчиндүүллээ хэмээн гомдоллоод байгаа тэр н.Халиунаа гэх бүсгүйг хараад гайхсан. Тэр хүн уг нь бол амьдралаа өөрөө авч явах ёстой биз дээ. Гэтэл албатай юм шиг гудамжнаас жирэмсэн болчихоод би амьдрах аргагүй боллоо, хүүхдэд минь идэх хоол, орон гэр алга гэж өөрөө Г.Загдаа дээр гүйж очсон хүн шүү дээ. Тэгээд тэжээлгэж хэвтэж байснаа эргээд ноцож байх. Энэ бол хэн нэгний захиалгатайгаар Г.Загдааг хилсдүүлэх гэсэн хорлонт ажиллагаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.