“IKEA” 7,500 ажилтнаа цомхотгохоор боллоо

 

Шведийн тавилга үйлдвэрлэгч IKEA брэнд дэлхий дээр 160,000 ажилтантай.

2020 он гэхэд цомхотгож дуусах ажилтнуудын ихэнх нь албан өрөөнд суудаг мэргэжилтнүүд байх юм. Орчин үеийн цахим өөрчлөлтийг дагаж бүтэц зохион байгуулалтаа шинэчлэхээр болжээ. .

“Ингка холдинг”-ийн охин компани болох IKEA тавилгын брэнд дэлхийн 30 гаруй оронд 367 салбартай. “Ингка холдинг”-ийн худалдааны менежер Толга Онкугийн ярьснаар “Бид зах зээлтэйгээ уялдаж ажиллах хэрэгтэй учраас орон тооны цомхотгол хийхээр болсон” гэжээ.

 

Ikea 5

 

Цомхотгол бүх салбаруудад явагдах ч дэлгүүр болон түгээлтийн газруудыг тойрон өнгөрнө. .

“Ингка холдинг” 2017-2018 оны хооронд 54 тэрбум ам.долларын худалдаа эрхэлсэн нь өмнөх оноос хоёр хувиар өссөн үзүүлэлт байна. Түүнчлэн өмнөх оноос гурван хувиар их буюу 838 сая зочин угтаж авсан гэжээ. Дэлхийн хүн амын бараг 1/3 нь буюу 2,4 тэрбум хүн IKEA вэб хуудастай танилцсан байдаг байна.

 

Эх сурвалж: www.straitstimes.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.