Хүүхдийнхээ хүйсийг шалгахаар жирэмсэн эхнэрийнхээ гэдсийг зүсжээ

Энэтхэг улсын Уттар Прадеш мужийн оршин суугч эрэгтэй жирэмсэн эхнэрийнхээ гэдсийг хадуураар зүсэн, эхнэрээ хүнд гэмтээн, хэвлий дэх хүүхдийг нь үхэлд хүргэжээ. Түүнийг одоогоор баривчлан, цагдан хориод байгаа талаар цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Өнгөрсөн бямба гарагт болсон энэ хэргийн дараа

Хэрэгтэн эрэгтэй төрөөгүй хүүхдийнхээ хүйсийг мэдэхийн тулд уг халдлагыг үйлдсэн гэж эмэгтэйн ах Голу Сингх "Reuters" агентлагт хэлжээ.

Харин овог нэрээ үргэлжлүүлэн авч явдаг хөвгүүдийг гэр бүлээ тэжээгч хэмээн үнэлэн, бүх эд хөрөнгөө өвлүүлдэг ажээ.

Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн гэр бүлүүд эрэгтэй хүүхдийг илүүд үзэн, охидын тоо цөөрөх болсон тул тус улсын удирдлагууд эмэгтэй хүүхдээ үр хөндүүлэхийг хоригложээ. Түүнчлэн бөгөөд зөвхөн бүртгэлтэй эмч нар үр хөндөлт хийх эрхтэй байдаг байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.