ОХУ-ын хилээр нэвтэрсэн иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болжээ

ОХУ-ын эрх баригчид коронавирусийн хязгаарлалтыг хөнгөвчлөх ажлын хүрээнд тус улсын хилээр нэвтэрсэн иргэдийг хоёр долоо хоногийн турш тусгаарлалтад оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

ба эсвэл тус улсад ирснээсээ хойш гурав хоногийн дотор шинжилгээ өгөх ёстой аж. Харин

Оросын халдварын тархалт удаашралд орсонтой холбогдуулан улсын удирдлагууд энэхүү шийдвэрийг гаргаад байна. Өнгөрсөн сард эрх баригчид орос иргэдийг ажил хийх, сурах, эмчилгээ хийлгэх, хамаатан саднаа асрах зорилгоор гадаадад зорчихыг зөвшөөрсөн. Түүнчлэн юм.

Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова ОХУ энэ долоо хоногоос эхлэн олон улсын агаарын хилээ нээж магадгүй хэмээн мэдэгдээд байсан бөгөөд эцсийн шийдвэр бусад улс оронтой хийсэн хэлэлцээрийн үр дүнгээс хамаарна гэсэн билээ. Тэгвэл Беларусь улсын Ерөнхий сайд Роман Головченко ОХУ-тай хилээ харилцан нээж, хоёр улсын хоорондох тээврийг ойрын өдрүүдэд эргэн эхлүүлэх болсноо өнгөрөгч мягмар гарагийн орой мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.