БИЧЛЭГ: Тосгоноор нь өнгөрч явсан гурван эрийг нутгийн иргэд хэрцгийгээр хөнөөжээ
Энэтхэгийн гурван иргэн Мумбай хотоос Гужарат муж руу явж байхад нь тосгоны иргэд амийг нь хороосон хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарчээ.
Гурван эр Палгар дүүргээр өнгөрч явахад нь тосгоны иргэд машиныг нь зогсоож, тэднийг чирч гарган, дээрэмчид хэмээн сэжиглэн чулуу, саваа, хадуур, хутга зэрэг ашиглан, бүлэглэн зодож амь насанд нь хүрчээ.
Талийгаачдын хоёр нь санваартан болон нөгөө нь тэдний жолооч байв. Тэд өөр нэг санваартны оршуулгад оролцохоор Гужарат дахь Сурат хот орохоор явж байсан байна. Коронавирусийн хөл хорионы улмаас хурдны зам хаагдсан учир нутгийн замаар өнгөрч явахад нь орон нутгийн 200 гаруй иргэд тэдэн рүү бүлэглэн дайрсан нь энэ аж.
Бүс нутгийн цагдаа нар одоогоор 100 орчим хүнийг баривчлан, хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байна. "Энэхүү аймшигт гэмт хэрэг, ичгүүртэй үйлдэлд буруутай хэнийг ч өршөөхгүй бөгөөд тэд хамгийн хатуу аргаар хариуцлага хүлээх болно" хэмээн Махарашта мужийн тэргүүн сайд Уддхав Такерай мэдэгджээ.
Эх сурвалж: hindustantimes.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.