СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-04

Аравдугаар сарын онцлох тулаанууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хабиб Нурмагомедов, Федор Емельяненко, Сергей Харитонов, Александр Шлеменко, Анатолий Токов гээд ОХУ-ын холимог тулааны бүх одод энэ сард тулалдах нь аравдугаар  сарын гол онцлог ажээ.

http://livetv.mn/storage/posts/October2018/khabib-nurmagomedov-conor-mcgregor-ufc-229-pre-28.jpg

Оны тулаан: Хабиб vs Конор

Хэзээ: Аравдугаар сарын 7

Тэмцээн: UFC 229

Хаана: Лас-Вегас, АНУ

“UFC 229” бол мэдээж аравдугаар сар төдийгүй 2018 оны гол тулаан болох тэмцээн. Оросын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор Макгрегортой бүс хамгаалах тулаан хийнэ. Энэ тулаан тасалбар борлуулалтаар рекорд амжилт тогтоох төлөвтэй байгаа. Дана Уайтын хэлснээр бол 2.5 сая зарагдах гэнэ. Өмнөх дээд амжилт Конор, Диас нарын тулаанд тогтсон бөгөөд 1.6 сая байжээ. Хабиб, Конорын тулааны тасалбар худалдаанд гараад 10-хан минутад дууссан.  МакГрегор хоёр жилийн дараа октагонд эргэн ирж байгаа нь түүхэн үйл явдал. Энэ хоёр тулаанч аваргын бүсний төлөө биш нэр хүндийнхээ төлөө тулалдана. Нурмагомедов, МакГрегор хоёроос гадна өөр олон сонирхолтой тулаан болно.  Үүнд Тони Фергюсон, Энтони Петтис нарын тулаан орж байгаа. Хэрэв Тони ялбал аваргын бүс горилогчдийн тэргүүн эгнээнд бичигдэнэ. 

Хүнд жингийн гранпри

Хэзээ: Аравдугаар сарын 13

Тэмцээн: Bellator 207

Хаана: Анкасвилл, АНУ

Энэ тэмцээний гол тулаан нь хүнд жингийн гранпри тэмцээний анхны хагас шигшээ тоглолт. Мэтт Митрион, Райан Бэйдер нар халз тулна. Бейдерийг ялна гэж шинжээчид үзэж байгаа ч Мэттийн хүнд нударга ямар ч аюул авчирч болно. Энэ тэмцээнд ОХУ-ын холимог тулааны алдарт тамирчин Сергей Харитонов гарч ирнэ. Түүнд Bellator-оос Рой Нельсон хэмээх маш хүнд өрсөлдөгч оноосон. Гран Прид Рой Митрионд ялагдсан юм. Хэн хэн нь зогсоо зодолдох дуртай тул нэг нь унах хүртэл цус ургасан дайн болох нь гарцаагүй.

Федор Емельяненко финалд шалгарах уу

Хэзээ: Аравдугаар сарын 14

Тэмцээн: Bellator 208

Хаана: Юниондейл, АНУ

Bellator холбооны хүнд жингийн гранпри тэмцээний бас нэгэн хагас шигшээд Оросын “Император” Федор Емельяненко Америкийн Чел Соннентой таарсан. Федор эхний шигшээ наймд Фрэнк Мирийг ялсан билээ. Энэ хоёрын ялсан нь Мэтт Митрион, Райан Бэйдер нарын ялсантай нэг сая ам.долларын төлөө үзэлцэх юм. Мирийг 48 секундэд ялсан Федорыг энэ тулаанд ялна гэж шинжээчид үзэж байна. Энэ хоёрын өмнө Федорын шавь Анатолий Токов Bellator-ын аварга асан Александр Шлеменкотой гар зөрүүлнэ. Шлеменкогийн энэ холбоонд хийж байгаа сүүлчийн тулаан.

Хабиб, Конорын найзууд тулна

Хэзээ: Аравдугаар сарын 28

Тэмцээн: UFC Fight Night 138 Хаана: Монктон, Канад

Хабибын дотнын найз, бэлтгэл хангагч Зубайра Тухугов сэргээшийн хэргийн шийтгэлээ дуусгаад эргэн ирж байна. Түүний өрсөлдөгчөөр Конорын дотнын найз, бэлтгэл хангагч Артем Лобовыг тавьсан. Зах зээлийн овсгоотой, тун хорлонтой оноолт гэж хэлэхээс өөр аргагүй. Хабиб, Конорын тулаан  найз нарынх нь зодооноор үргэлжилнэ гэсэн үг. Хэрэв Артем Лобов ялагдвал холбооноос халагдана. Сүүлийн зургаан тулаанд тэр дөрөв ялагдаад байгаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.