Шинэ долоо хоногт нийслэл хотод +28 хэм хүрч хална

 

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр буюу 19-ний ням гарагт зүүн бүсийн Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурах тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Харин нийслэл Улаанбаатар хотод ирэх долоо хоногт дулаарч, агаарын температур +28 хэмийг зааж хална гэж мэдээлжээ. Урин дулаан цаг ирсэн тул ард иргэдийг аялал зугаалгад явах, хөдөө орон нутагт зорчихдоо үер ус, гал түймэр зэрэг байгалийн гамшгийн аюулаас болгоомжлон бэлтгэлээ базааж сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

 

Улаанбаатар хотын цаг агаар
Улаанбаатар хотын цаг агаар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.