Өнөөдөр болох онцлох үйл явдал
2018 оны 09 сарын 18
СЗХ-ны орон нутаг дахь төлөөллийг аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар, бүртгэл эрхэлсэн мэргэжилтнүүдийн оролцдог Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн болно.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойгоо угтан төлөвлөсөн ажлуудаас 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт, 21-нд Олон улсын эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд тус тус зохион байгуулагдана.
ХААИС-ийн Агроэкологийн сургууль өнөөдөр "Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоольд балт зөгийг тоос хүртээгчээр ашиглах нь" үзүүлэн сургалтыг 61-ийн гарам дахь сургалтын талбайд зохион байгуулна.
Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал 2018 оны 9 дүгээр сарын 18 ны өдөр 09:00 цагт Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно.
"ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" удирдах ажилтны сургалт зөвлөгөөн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана
“Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018” 09 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл /инноваци/ хамтын хөгжил” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Цахим эрүүл мэнд-Цахим Монгол олон улсын зөвлөгөөн Корпорэйт зочид буудалд эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.