Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй, тийм зүйл ч яригдаагүй
УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудал УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа. Тэгвэл УИХ-ын даргад нэр дэвшигчдийн асуудал МАН дотор яригдаж байгаа билээ. Энэ дунд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нэр яригдаж байсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас тодруулахад "Одоохондоо УИХ-ын даргын асуудал яригдаагүй байна. Эхний дарга нь чөлөөлөгдөөгүй байхад дараагийн даргыг ярина гэж юу байхав дээ. Би УИХ-ын дарга болохгүй. Тийм зүйл яригдаагүй. Ер нь бол манай намын дотоод асуудлыг шийдэх хоёр талын ажлын хэсэг гараад эв зүйгээ олоод явах ёстой гэдэг зүйлийг ярилцсан. Ажлын хэсгээр ч ер нь албан тушаалын асуудал огт яригдаагүй" гэсэн таЙлбарыг өглөө.
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.