СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-01-13

Өнөөдөр бид ардчилсан үндсэн хуультай болсны 27 жилийн ойн өдөр

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Хуулийг "доодсыг" энэрэн хамгаалах
"Дээдсийг" эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг. Гавъяат хуульч Б.Чимэд  

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан байдаг.  Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлжээ.

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан бөгөөд анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй байжээ.

Харин 2-р үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр 12 бүлэг, 95 зүйлтэйгээр баталсан ба 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын 3-аар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталж уг үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлийг тусгажээ. 1960 оны Үндсэн хуульд мөн 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Тэгвэл Монгол Улсын 4-ээр Үндсэн хууль буюу анхны ардчилсан үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан түүхтэй юм.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болсон гэж үздэг байна.
 

Энэ түүхэн өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд үндсэн хуулийг батлалцсан депутатууддаа хүндэтгэл үзүүлэхээс гадна, бөх барилдуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.