Архангай аймагт цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо

Архангай аймагт цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
 
Одоогоос 4 жилийн өмнө буюу 2022 онд улсын төсөвт тусгагдан эхэлж байсан Цагдаагийн барилга өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж байна. Ийнхүү 2022 онд цагаан дээр хараар бичин эхлүүлж байсан бодлогын ажил маань үр дүнгээ өгч, биелэлээ олж, сүндэрлэж байна.
 
Архангай аймгийн цагдаагийн газрын шинэ байр нь 2 блок бүхий 2886м.кв талбайтай, нийт 122 өрөө, 12 авто машин байрлах граштай бөгөөд Цагдаагийн байгууллагын орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлснээрээ онцлог болно.
Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдрах баталгааг нь хангах нэр хүндтэй, ариун албанд тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Архангай аймгийнхаа нийт Цагдаагийн бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, ажлын өндөр амжилт хүсье!
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.