🔴 О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан гэх мэт олон чухал асуудал өнөөдрийн сонсголоор яригдсангүй

AI хөрвүүлсэн
🔴 О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан гэх мэт олон чухал асуудал өнөөдрийн сонсголоор яригдсангүй

Төрийн ордонд зохион байгуулагдаж буй Эйпштэнтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголын үеэр иргэн Б.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.

Иргэн Б.Цогтгэрэл: 

-Миний хувьд энэ сонсголд бусад оролцогчдоос арай илүү мэдээлэлтэй, ажил хэрэгч байдлаар хандаж байна. Учир нь би Монголтой холбоотой бүх файлуудыг 100 хувь бүрэн уншсан. Түүнчлэн олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн эрэн сурвалжлах материалуудыг нарийвчлан судалсан. Оролцогчдыг ажиглахад бүх сонсголд тогтмол ордог хүмүүс байх шиг байна. Мөн зориуд энэ сонсголын хүчийг сулруулах, анхаарлыг өөр тийш хандуулах, үймүүлэх зорилготойгоор утга учиргүй зүйлс ярьж, асуудлыг мушгих гэсэн явуулга ч харагдаж байна. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар ерөнхий хяналтын сонсголыг зохицуулдаг бүхэл бүтэн бүлэг бий. Оролцогчид урьдчилан QR кодоор бүртгүүлж, овог нэр, регистрийн дугаараа илгээн, Төрийн тусгай хамгаалалтын газраас баталгаажуулсан мэйлээ үзүүлж байж мандатаа авч орж байгаа. Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн гуайн хувьд хуулийн энэ шаардлагыг хангаагүй учраас танхимд орж чадаагүй гэж харж байна. 

Энэ сонсголоор хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал яригдах ёстой. Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь Ж.Эйпштэйнтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан хүмүүс, тэдний гадаад, дотоодын холбоотнууд манай улсын хилээр орсон, гарсан эсэх нарийн мэдээлэл байдаггүй юм байна. Тэр бүх дата мэдээлэл нь шатсан, устгагдсан гэх төсөөлөхийн аргагүй маш ноцтой баримтууд хөндөгдлөө.

Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан явдалд үүний санхүүжилт, зардал хаанаас гарав, зөвшөөрлийг хэн олгосон бэ гэдэг нь маш ноцтой. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хувийн тагнуулын байгууллагыг Монгол Улсын төрийн байгууллагын захиалгаар ажиллуулсан байх магадлалтай байна. Энэ нь Үндсэн хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, цаашлаад үндэсний аюулгүй байдал болон хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн онц ноцтой асуудал гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.