🔴Д.Мөнхчулуун: Манай намын ҮБХ-ны хуралдааныг реп дуугаар илэрхийлбэл шүүмжилсэн хэсэг дийлэнх нь байхаар байна
Ардчилсан намын гишүүн Д.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүн Д.Мөнхчулуун:
-Нийгэм нэлээн удаан хүлээлттэй байх шиг байна. С.Баярцогт даргад зарим нь шүүмжлэлтэй хандаж байх шиг хандаж, зарим нь дэмжиж байна. Миний хувьд манай 80 оныхон хаачсан бэ гэж харамсаж байна. Манай үеийн тод од болж байгаа хүмүүс байгаа.
Би ээж, эхнэрээсээ асуухад танай үеийнхэн чинь хаачсан бэ гэдэг зүйл л ярьж байгаа. Манай үеийнхэн санаачилгагүй, идэвхгүй, зориггүй байна гэж харж байна. Би уран бүтээл хийдэг хүний хувьд ардчиллын эрх чөлөөг дуулж ирсэн. Өнөөдөр дуу хийе гэж бодоход одоогийн нөхцөл байдлын тухай нэлээн шүүмжлэлтэй дуу бүтэхээр байна. Тийм дууг нийгэм хүлээж авах уу үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал.
Би нэр цохож хэлмээргүй байна. Миний хувьд дараагийн удаа идэвх санаачилгатай оролцоно. Уран бүтээлийн хувьд манай хамтлаг үеийнхнээ төлөөлдөг. Мөн би нийслэлд дэвшиж, намын ажил хийгээд 10 гаруй жил болж байна. С.Баярцогт дарга сонгогдвол би шахаж, шүүмжлэлтэй ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.