🔴Н.Амаржин: АН-ын генсекээр С.Баярцогтыг дэмжих эсэх дээр эцсийн шийдээ гаргаагүй байна

AI хөрвүүлсэн

Ардчилсан намын даргын дэвшүүлж байгаа таван дэд даргыг сонгох санал хураалт үргэлжилж байна. Энэ талаар Ардчилсан намын гишүүн Н.Амаржин мэдээлэл өглөө. 

Ардчилсан намын гишүүн Н.Амаржин: 

-378 шинэ ҮБХ-ны гишүүний 60 хувь нь 40-өөс доош насныхан байна. Намын даргын дэвшүүлж байгаа таван даргыг дэмжинэ. Гэхдээ генсек дээр тодорхой байр суурь илэрхийлж чадахгүй байна. Би одоо хүртэл бодож байна.

Надад санал өгөх тал дээр ямар нэг нөлөө байхгүй.  УИХ-ын гишүүн С.Баярцогтын хувьд мэдлэг боловсрол, туршлагатай ч 80-аад оныхноороо гал тогоогоо бариулбал зүгээр гэж бодож байна. С.Баярцогт гишүүнтэй залуучуудаа дэмжих тал дээр санал бодлоо хуваалцсан. 

Шинэ ЕНБД-д захиж хэлэхэд намын эв нэгдлийг хангаж ажиллах хэрэгтэй. Би энэ намд ороод удаагүй ч олон фракцтай байгааг харж байна. Мөн стратеги тактикийн ур чадвартай холч ухаантай хүн байх хэрэгтэй. Миний хувьд хамтрах хүсэл байхгүй байна. Олонх болмоор байна. Олонх болж чадахгүй бол сандал ширээний наймаа болж нөгөө талын халаасанд орж дуусдаг байдал руу шилжмээргүй байна. Ардчилсан нам ялна гэдэгт би итгэл үнэмшилтэй байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.