Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликейшнээс зээл авчээ

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликейшнээс зээл авчээ

Иргэд өөрийн болон гэр бүлийн хувийн мэдээллийг бусдад ашиглуулах, дамжуулах тохиолдол их байдаг. Үүнд иргэний үнэмлэх, бичиг баримт, дансны дугаар, цахим хэтэвч, цахим хаягууд зэрэг багтдаг.

Энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр "Салсан найз охин маань миний хувийн мэдээллийг ашиглаж, нэр бүхий аппликейшнээс надад хэлэхгүйгээр зээл авсан байна" гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөн сүүлийн үед дансаа түрээслүүлэх зар мэдээлэл цахим орчинд ихээр тавигдаж байгаа юм. Тус үйлдэл нь тухайн дансны эзэмшигчийг гэмт хэргийн холбогдогч болох нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй. Иймд өөрийн дансны дугаар, утасны дугаар болон бусад хувийн мэдээллийг илэрхийлэх зүйлсийг бусдад шилжүүлэхгүй байхыг хууль хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.