Цагдаагийн байгууллагад цахилгааны дэд станцын өндөр хүчдэлд цохиулсан хүн ухаангүй байна гэх дуудлага энэ сарын 20-ны өдөр бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эрэгтэй Ж нь станцын тоног төхөөрөмжид засвар хийж байгаад өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулсан байжээ. Тухайн иргэн ослын газар нас барсан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс бүртгэлийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.