Төрсөн охиноо хүчирхийлсэн гэх “Да хүрээ”-гийн ченжтэй холбоотой хэргийг шалгаж эхэлжээ
Иргэн У нь өөрийн төрсөн эцэг болох “Да хүрээ” автомашин худалдааны захын ченж М-д удаа дараа хүчирхийлүүлсэн гэх гомдлоор АН-ын Хүний эрхийн хороонд ханджээ.
Эмэгтэй У нь гомдолдоо “Миний бие У нь төрсөн эцэг болох М-д 2023 оны долоон сараас удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд өртөж, олон удаа амиа хорлох үйлдэл хийсэн. Би хоёр хүүгийнхээ аваас салж, өрх толгойлсон ээж болсон байсан үе юм. Энэ хэцүү үед М миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, буудалд дагуулж орсон. Надад пиво өгөхөд нь би уусан. Би унтаад сэртэл намайг төрсөн эцэг маань хүчирхийлсэн байсан” гэжээ.
Дээрх гомдол цагдаагийн байгууллагад 2024 оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар хэрэг бүртгэл явуулж, шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.