О.Хангай аваргын санаачилгаар Ерөнхийлөгч “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ.

 Энэхүү өөрчлөлтийн саналыг анх Монгол Улсын аварга О.Хангай гаргаж, Ерөнхийлөгчид хандаж байжээ. Тэгэхээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг хүүхэд нь нэгээс дээш нас хүрсэн үедээ эндсэн бол эхийн II одон авах боломжтой болж буй юм.  

Аварга О.Хангай энэ талаар: 

-Одоогоос жилийн өмнө Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.

Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.

Тиймээс хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо.

Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэхнээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.