Монгол Доминикан хоёр улсын иргэд харилцан визгүй зорчино

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд энэ сарын 26-ны өдөр Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай Доминиканы Байнгын төлөөлөгчийн газарт уулзав.

5F7A9184 1024x689

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж, бололцооны талаар санал солилцохын зэрэгцээ “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар,  Доминиканы Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурав.

5F7A9144 1024x702

Баримт бичгүүдийг байгуулснаар талууд шинэ тутам хөгжиж буй хоёр талын хамтын ажиллагааг улс төр, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын зэрэг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх, эдгээрийг ажил хэрэг болгоход чиглэгдсэн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын яриа хэлэлцээний механизмтай болж, түүнчлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

5F7A9216 1024x709

5F7A9225 1024x614

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.