Перу улсад дэгдээд буй ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна

Перу улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгээс баасан гарагт мэдээлснээр ой, хээрийн түймэрт нийт 2000 орчим га газар тариалангийн талбай өртжээ.

Түүнчлэн гал түймрийн улмаас 18 иргэн амь насаа алдааж, 165 иргэн түлэгдэлтийн улмаас бэртэж, гэмтсэн байна.

Өргөн тархсан ой, хээрийн түймрийн улмаас Амазонас, Сан Мартин, Укаяли мужуудад өнгөрсөн лхагва гаригт тус улсын Засгийн газраас онц байдал зарласан.

viber image 2024 09 23 10 45 05 570

Перу улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь халуун орны ой модоор бүрхэгдсэн байдаг ба газар тариалангийн гарцыг сайжруулах зориулалтаар хуурай талбайг шатаах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн тус улсад ой, хэрийн түймэр ойр, ойрхон гарах болсон байна.

Эх сурвалж: https://Xianhu.news.cn 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.