СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-31

Танилц: Баянзүрх дүүрэгт инженер, эдийн засагч мэргэжилтэй нэр дэвшигчид

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт буюу наймдугаар тойрогт инженер, эдийн засагч мэргэжилтэй дараах нэр дэвшигчид өрсөлдөж байна. Уг тойрог таван мандаттай бөгөөд АН-аас нэр дэвшигч Цагаан-Өвгөний Жадамбаа, Майнбаярын Тулгат, МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа, ХҮН-аас нэр дэвшигч Пүрэвсүрэнгийн Наранбаяр нарын боловсрол, ажлын туршлагыг танилцуулж байна.

АН-аас нэр дэвшигч Цагаан-Өвгөний Жадамбаа Хуульч, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй.


Түүнийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ТҮЦ машин, автозамын бэлэн бус тооцооны төлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нэг үгээр хэлвэл өнөөдрийн Цахим үйлчилгээний нэгдсэн портал И-Монголиан үндсийг тавьсан гэхэд болно.
Ажлын туршлагын хувьд:
2004-2006: Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан
2006-2007: Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал
2007-2008: Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал
2008-2012: Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга
2012-2016: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагын дарга
2018-: “ШинэСэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирал
2023 оноос Ардчилсан Намын Дэд даргаар ажиллаж байна.

МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа Олон Улсын Эдийн Засагч, Хөгжлийн Эдийн Засагч мэргэжилтэй.
2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшин сонгогдсон. 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.

АН-аас нэр дэвшигч М.Тулгатын хувьд Эдийн засагч мэргэжилтэй.
Түүний ажлын туршлага:
· 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
· 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
· 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал
Сонгуульт ажил:
· 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
· 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
· 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар сонгогдов.

ҮН-аас нэр дэвшигч П.Наранбаяр нь эрх зүйч, Олон улс судлалын доктор.
2020 оноос улс төрд орж, Хөдөлмөрийн Үндэсний Намын бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм. 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн2 мандаттай 22-р тойрогт "Зөв хүн, электорат" эвслээс нэр дэвшиж 23,479 санал буюу 28,7%-ийн санал авсан ч нийт дүнгээр 3-рт орсноор сонгогдож чадаагүй ч сонгуулийн дараа, мөрийн хөтөлбөртөө тусгасан "Сайн сургуулийг таны дэргэд" ТББ-ыг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.