СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Ц.Элбэгдорж ам.долларын хадгаламж нээлгэхдээ "Ачит Ихт компанийн хувьцаа эзэмшигч" гэж бүртгүүлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 долоо хоногийн өмнө

Цагдаагийн ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас "Ачит Ихт" компанитай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд өглөө. 

ЦЕГ-ын МОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: 

-"Ачит Ихт" компани болон "Эрдэнэт үйлдвэр" хоорондоо 2013 онд гэрээ байгуулахдаа 34 хувийг нь эзэмшүүлэхээр заасан. Гэвч, 2015 онд гэрээнд өөрчлөлт оруулахдаа "34 хувийг эзэмших" гэдэг заалтыг хассан байдаг. 

"Ачит Ихт" компанийн хамаарал бүхий этгээдүүдийн мэдээллийг УБЕГ-аас авахад "Цаглавар" ХХК (22 хувийг), "Степпкупер" ХХК (78 хувийг эзэмшдэг) гэж хоёр компани гарч ирдэг. "Степпкупер" ХХК-ийг гэр бүлийн хүмүүс болох Даяндоржийн Эрдэнэцэцэг, П.Цагаан болон тэдний хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Номундарь нар эзэмшдэг. .  

"

"Ачит Ихт" компани нь "Noble resources" ХХК-тай гэрээ байгуулан, 2014-2021 онд 53.370 тонн катодын зэсийг 635 тэрбум төгрөгөөр борлуулсан. "Fortune I-trade pte" ХХК-тай нууц гэрээ байгуулан 2018-2023 онд 41.527 тонн катодын зэсийг 960 тэрбум төгрөгөөр борлуулсан. Өөрөөр хэлбэл, тус компани өнгөрсөн хугацаанд 1.6 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. 

Нууцаар гэрээ байгуулсан "Fortune I-trade pte" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Даяндоржийн Эрдэнэцэцэг, гүйцэтгэх захирал нь Даяндоржийн Жаргалсайхан гэдэг хүн байгаа. Өөрөөр хэлбэл, нэг эзэнтэй, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан болж таарч байгаа. Гол нь, "Fortune I-trade pte" ХХК-д катодын зэс нийлүүлэхдээ тонн тутамд 330-350 ам.доллар хөнгөлөлт үзүүлснээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун: 

-Эрүүгийн цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 12-нд "Ачит Ихт" компанийн төв оффис болон бусад хамаарал бүхий газруудад нэгжлэг хийхэд дээрх чат гарч ирсэн. Хэрэгт холбогдуулан нэг хүнийг яллагдагчаар татаад байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.