СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-19

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт"-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. "Цаглавар" гэдэг компани руу 13 сая ам.доллар шилжүүлсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр "Ачит Ихт" ХХК-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. "Цагалвар" гээд дансанд Ачит Ихт ХХК 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудалд хөдөлгөөн орж байгаа. Удахгүй баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байна. Стратегийн орд газрын луйвардаж авсан этгээдүүд, компаниуд аятайхан байгаарай. Яасан их мөнгөтэй юм бэ" гэв.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-2006 УИХ-аар ороод стратегийн орд газруудын жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гэж лоббидож УИХ-аар ээлж дараалан оруулж гаргасан. Удахгүй сонсголоор энэ талаар ярих байх. УИХ-ыг, Үндсэн хуулийн цэцтэй нь хамт авлигал төлж байгаад гаргаад авчихсан. Стратегийн орд газартай холбоотой заалтад хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Уул уурхай хөгжсөн аль ч улсад тийм байгаа. Норвеги, Чили тийм байгаа. Ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.

Хоёрдугаарт, . Эрдэнэт дээр ч бий болно. Б.Пүрэвдорж гишүүнээ стратегийн орд газруудыг хувь хүнд өгчих юм бол ил тод болно гээд байгаа. Үгүй шүү.

. Энэ ил тод байдал юм уу. Хог гэж хэлээд үүсмэл орд болгоод нэг хүн авах нь ил тод байдал юм уу.

Эсвэл, "Эрдэнэт саалийн үнээ шиг хөгшрөөд үхэх гэж байна" гэж хэлж авчихаад өнөөдөр 600 тэрбум 2 их наяд төгрөг олчихоод байгаа нь ил тод байдал юм уу. "Би үгний алдаа гаргачихсан байна лээ" гэж Монгол Улсын ерөнхийлөгч байсан хүн яриад сууж болдог юм уу?

Стратегийн орд газрыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энд хүрээд цэг тавигдах ёстой. Үндэсний баялгийн сантай холбоотой асуудлыг эцэслэн шийдэх ёстой. П.Цагаан, МАК компани одоо боль. Зүгээр 34 хувийг хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих. Хэрвээ ямар нэг асуудал гарах юм бол стратегийн орд газруудыг буцааж авах асуудал, стратегийн ордыг гарахад хэн хэн яаж оролцсон бэ гэдэг асуудлыг авлигал дээр ярих асуудал байж болно шүү. Аятайхан байгаарай. Яасан их мөнгөтэй юм бэ!" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.185.175

51%

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.