СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-15

МАН-аас нэр дэвшигчид тавдугаар сарын 15-20-ны хооронд тодорно

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид тавдугаар сарын 15-20-ны хооронд тодорно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. УИХ, Дэгийн хууль, Хяналт шалгалтын хуулиуд хүлээгдэж байна. Түүнчлэн яаралтай горимоор хэлэлцэгдэх уламжлалт мал аж ахуйн эрсдэлийг бууруулах Малчдын холбооны хууль, Гурил тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх болон Баялагийн сангийн тухай хуулийг тавдугаар сарын 15-ны дотор хэлэлцэж батална.

Чуулганы ирц гайгүй байгаа. Харин байнгын хорооны хуралдааны ирц хүрэхгүй байгаа асуудал байна. Сонгуулийн хуулиараа УИХ-ын гишүүд сонгуулиас өмнө тавдугаар сарын 15-ны дотор тайлангаа тавих ёстой. Үүнээс хойш тайлан тавих боломжгүй. Ингээд тойрог томорсон учраас гишүүд хоёроо гурван аймагт ажиллах нөхцөл байдал үүсчихээд байна.

гэж бодож байна.

МАН-ын дүрэмд яллагдагчаар татагдсан гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хяналтын хороонд тавьдаг.

Нам дэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Олон нийтийн дэмжлэг ямар байна вэ? ямар нэг хэрэг зөрчилд холбогдсон эсэх, яллагдагчаар татагдсан байдлыг харна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.