СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-04-10

Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Баянгол дүүргийн XI хорооны нутаг дахь үерийн даланд 2005 оны арванхоёрдугаар сард Б гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь “гахай” гэж нэрлэгддэг цүнхэнд хийж орхисон хэрэг гарч байв. Түүнээс нэг жил орчмын дараа 2006 оны арваннэгдүгээр сард бас О гэдэг эмэгтэйг хүчирхийлэн, хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь жалганд хаясан байсан юм.

Эдгээр хэргийг талаар бид өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн. Түүнд холбогдох хэргийг цагдаагийн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.1-2.4, 10.1-2.6, 10.1-2.7 дахь хэсгийн онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун дарагдуулж хялбарчлах зорилгоор, хоёроос олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалах чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэнэ.

юм. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сард нэгэн арилжааны банканд ажиллаж байсан аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Эрдэнэбатыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүний амь хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцон 25 жил хорих ял оноож, үүнээс тавыг нь гянданд, үлдсэн 20-ийг нь онцгой дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Хэргийн холбогдогч Г.Эрдэнэбат 2001 онд зургаа, 2008 онд 10 жилийн хорих ял шийтгүүлж, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан нэгэн гэдэг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.