АН-аас гарсан Д.Пүрэвдаваа Монголын либерал ардчилсан намын дарга болов

Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, АН-аас НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Пүрэвдаваа Ардчилсан намаас гарч буйгаа зарлав. Тэрээр БЗД-ийн ИТХ-ын Ардчилсан намын бүлэгт хандан гаргасан өргөдөлдөө "Өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзсан тул..." гэжээ. 

Намын гишүүнчлэлээс татгалзсан учир нь өнөөдөр ил боллоо. Тэрбээр Монголын либерал ардчилсан намын дарга болжээ. 

Д.Пүрэвдаваа МАН нийслэлийг улаан "өнгө"-өөр будаад байх үед Баянзүрх дүүргийн намын хороогоо манлайлан ялалт байгуулж байсан, одоогоос таван жилийн өмнө С.Эрдэнэ даргын үед АН-аас хөөгдөж, эргэж орж байсан, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан гээд улс төрийн уналт, босолт дунд явсан туршлагатай улс төрчийн нэг юм. 

423472306 1406400323602133 775162213386959658 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.