- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Увс аймгийн Баруунтуруун суманд 2004 онд алба хааж байсан С.Даваадорж нь хил дээр хоёр удаа буудуулж нас баржээ. Анх ар гэрийнхэн нь “Урианхайчуудад /тува/ буудуулж нас барсан” гэж мэдэгдсэн бол хилийн заставт ар гэрийнхэн нь очиход “Хүү чинь амиа хорлосон” хэмээжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг цэргийн ангийн дарга, ахлагчтай холбон тайлбарлаж байна. Энэ асуудлаар талийгаач С.Даваадоржийн дүү С.Отгонжаргалтай ярилцлаа.
Талийгаач С.Даваадоржийн дүү С.Отгонжаргал:
-2004 онд төрсөн ах минь Завхан аймгаас Увсын Баруунтуруунд цэргийн алба хааж байх үедээ хил дээр хоёр удаа буудуулж нас барсан. Нас барсан шалтгааныг манай гэрийнхэнд “буудуулсан байдалтай олдлоо” гэж хэлсэн байдаг. Тухайн үед хилээ манаад гурван цэрэг байх ёстой байсан ч манай ах л ганцаараа үлдсэн юм билээ. Ахлах нь бусад цэрэгтэйгээ архи уугаад хилийн манаагаа орхисон байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан байна гэж анх дүгнэсэн. Харин дараа нь аавыг минь нэг бичиг дээр гарын үсэг зуруулж аваад, өөрөө амиа хорлосон болчихсон. Гэтэл миний ах хөлийн урдаасаа, ардаасаа буудуулсан байдаг. Амиа хорлох оролдлого хүн хийвэл толгой руугаа буудна биз дээ. Үүнийг ямар ч хүн ойлгоно.
Миний ах амиа хорлох хэмжээний хүн биш. Миний ахыг үлдээсэн ахлагч гэдэг хүнд ямар ч хариуцлага тооцоогүйгээс гадна хуулийн хариуцлага ч үүрүүлээгүй. Гадны нөлөөтэй цэрэг нь нас барсан байхад тус хэргийн араас цэргийн байгууллага нь яагаад яваагүй юм бэ?
Анх хэлсэн “Урианхайчуудад /тува/ буудуулж нас барсан гэчихээд дараа нь амиа хорлолт гээд эргэлзэх зүйлс ар гэрийнхэн бидэнд олон байсан. Өмнөх буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага үүрүүлэхгүй юм бол цэрэг эрс амиа алдах явдал дуусахгүй гэдгийг мэдэж байна. Би энэ хэргийг дахин сэргээж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүртэл нь явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үр хүүхдээ алуулчихаад үг дуугүй яваад байдаг ямар янзын хүмүүс вэ, өөрсдөө ?! Хэрээ 1000 жил хараараа, хэрэг 1000 жил хэвээрээ гэдгийм даа ! Одоо хөөцөлдөхөд ч оройтохгүй л дээ....
Ийм байхад цэрэгт хүүхдээ явуулаал бай юм даа
Hereg huuchirdaggui gej manai huchnii baiguullagiinhan yaridag odool uzej harahnydee.her unen bolohiigny haray zaluusaa demoted uguurei.