СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-27

Л.Гүндалайн эхнэрийн “Ард түмнээ хайрлая“ нам нэрээ “Ард түмний хүч“ болгож өөрчлүүлэх өргөдлийг буцаав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

Тухайлбал, "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Аззаяагаас ирүүлсэн “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг хуралдаанаар дахин хэлэлцээд өргөдөлд хавсаргасан баримт нь бүрдэл дутуу байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.

"Ард түмнээ хайрлая" нам /АТХН/-ын дарга Л.Аззаяагаас "Ард түмнээ хайрлая намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ "Ард түмний хүч нам" болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх" өргөдөл гаргаж, УДШ-д ханджээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.