Үе тэнгийн дээрэлхэлт, электрон тамхи татах тохиолдлоос үүдэн сурагчдын ариун цэврийн өрөөнд камер байршуулжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Уг хэрэг дээр ХЭҮК-оос шалгалт хийхэд нийт долоон ариун цэврийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байжээ. Нийгмийн ажилтны зүгээс "үе тэнгийн дээрэлхэлт хэд хэд гарсан. Тэр дундаа ариун цэврийн өрөө болон мухар хэсэгт их гардаг. Мөн электрон тамхи татах тохиолдлууд гардаг тул анхааруулга болгох үүднээс тавьсан. Сүлжээнд холбоогүй" гэх тайлбарыг өгчээ.

Гэсэн ч энэ асуудал нь хүний эрхийг зөрчсөн асуудал тул ХЭҮК шалгалт явуулна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.