СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зайсангийн KFC-ийн уулзвараас Богдхан уулын арын зам хүртэлх замыг хаалаа

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэж байна.

Тодруулбал, тус замын хөдөлгөөнийг өнөөдрөөс наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засвар шинэчлэл хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дараах зураглалын дагуу зохион байгуулах юм байна.

Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш их засвар хийгээгүй ажээ. Тиймээс дээрх хугацаанд хашлага шинээр суурилуулан, тэмдэг тэмдэглэгээ хийж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөн, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийхээр төлөвлөжээ. Мөн явган хүний замыг шинээр тавих юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.