СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Гацуурт"-ын Л.Чинбатыг ОХУ-аас "Шувуу" ажиллагааны хүрээнд шүүрч авчрах уу

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Лхагвын Чинбатын хэсэг хүмүүсийг Ланд-200 маркийн автомашинаар дайрахаар хөөж байгаа бичлэг өнгөрсөн пүрэв гарагт цацагдсан. Тэрхүү бичлэгт мотоцикльтой нэг, морьтой хоёр хүнийг дайрч унагаж байгаа нь баримтжсан байдаг. 

Сүүлд тодорхой болсноор, тэрбээр 360 орчим тооны адуугаа Дорнод чиглэлээс Сэлэнгэ аймгийн нутаг руу хөөн оруулж иржээ. Улмаар Цагааннуур сумын удирдлагуудын "Голомттой газраас ирсэн учир гарал үүслийн бичгээ үзүүл. Үгүй бол оруулахгүй" гэсэн шаардлагад уурсан тийнхүү машинаар дайрч ална гэж давхисан байдаг. 

Энэхүү бичлэг цахим орчинд тэсэрсний дараа тэрбээр "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" хэмээн тайлбарласан ч Цагааннуур сумын багийн Засаг даргын яриагаар энэ нь худал болсон. Тэд өвчний голомтоос ирсэн малыг эрүүл бүс рүү нэвтрүүлэхгүй, биднийг малын хулгайч гэлээ хэмээн уурссан байдаг. 

Гэтэл "малын хулгайчдыг элдэн хөөсөн" гэж байсан Хөдөлмөрийн баатар маань Сэлэнгийн цагдаад гомдол өгөхдөө "Төрийн албаны хүнд суртлын улмаас гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй" гэж мэдүүлж, өөрийн "буруу"-г хүлээсэн байдаг. 

Үүндээ бантсан уу, эсвэл өмгөөлөгч, ойр дотны хүмүүсийнхээ үгийг дагасан уу цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг хам хум өгчихөөд Алтанбулагийн боомтоор ОХУ руу зугтжээ. 

Цагдаа нарт ч уг 360 адууг тууж оруулж ирсэн улсын харцага Ө.Даваабаатараас тайлбар мэдүүлэг авах шаардлага үүсчихээд байгаа аж. 

Ямартай ч Л.Чинбатад Цагааннуур сумын багийн Засаг дарга болон иргэдийн гомдлын дагуу Эрүүгийн хуулийн гурван ч зүйл ангийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Даанч тэрбээр хил даваад зугтчихлаа.

Монгол улс, ОХУ-тай Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй. Иймд цаашид түүнийг Засгийн газрын "Шүүр" ажиллагааны хүрээнд ОХУ-аас "Шувуу" ажиллагааны хүрээнд шүүрч авчрах нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
59.153.114.120

Тэгнэшдээ маанаг өвгөн хаа на хүртэл зугтах вэ.тэнэг хужаа оргон заылцан гэж яваа бх даа

Зочин
11 сарын өмнө
202.126.89.7

даваабаатар эргүү дүнхүү тэнэг сда. хогийн новш шүү дээ

Зочин
11 сарын өмнө
66.181.161.30

Юмны учир сумны зангиаг олж байж асуудлыг тал талаас нь шүүж зэж байж шийдэх нь зөв.Баримт нотолгоогүй сэвж боломгүй

МАН ӨВГӨН
11 сарын өмнө
192.82.82.15

Хужаа хүмүүс л ийм овилоггүй юм хийнэ. Хужаа нар тийм л хүйтэн сэтгэлтэй. Машинаар морьтой хүнийг хөөж дайрах Монгол гэж үгүй билээ. Тэгэхээр яасан байх нь уу? Соёлын сайдаа бод доо......?

Зочин
11 сарын өмнө
202.126.90.66

Тэндэ нэ орхи

Зочин
11 сарын өмнө
66.181.176.69

Охиныг нь барьж аваад хийчихвэл цаадах чинь хаачхав дээ мөнгөө бариад хүрээд ирнэ

Монгол хүү
11 сарын өмнө
192.82.85.68

Ийм юм бичиж суудаг мэдээлэлийн сайт бна гэхээр бөөлжис хүрмээр,,, арчаагүй ёс суртахууны доройтол, явцуу ухаанаар мөнгө олох гэсэн башир арга, иргэдийн боловсролоор бахаа хангасан новшнууд юм даа. Энэ сайтын захирал лав Монгол хүн биш, эсвэл Монголоо гэсэн хүн биш!!! Зүгээр л ямар хамаагүй аргаар мөнгө олох гэсэн хүн бдаг байх.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.