СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл болон Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарч, 408 га орчим талбай шатжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 га орчим талбай шатсаныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Өвөлжөөт” гэдэг газар Ойн түймрийн цэг www.icc.mn сайтад илэрсэн тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:43 цагт түймрийг унтраажээ.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га ойн талбай шатжээ.   

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулжээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.