Эрээний чиглэлд улс хоорондын автобус маргаашаас явж эхэлнэ

Авто тээврийн үндэсний төвөөс “Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлд улс хоорондын зорчигчдын тээврийн үйлчилгээг энэ сарын 10-ны өдрөөс явуулахаар болжээ.

Тухайлбал,  Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой.

Анхаарах зүйлс:

-Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
-Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
-ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах эрсдэлтэй гэж Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

329755246 1366116627489477 1702360141866758349 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.