Шадар сайд Британийн парламент дахь Бүх намын Монголын бүлгийн гишүүдтэй уулзлаа

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британийн Парламент дахь Бүх намын Монголын бүлгийн (БНМБ) гишүүдтэй Вэстминтерийн ордонд уулзалт зохион байгуулав.

Элчин сайд Б.Энхсүх, Бүх намын Монголын бүлгийн дарга Жэймс Грэй нар уулзалтыг нээж үг хэлэхдээ Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж, энэ онд харилцан айлчлал хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга юм.
Уулзалтад парламентийн гишүүн Уэйн Дэвид, Жудит Кумминс, Тим Лофтон, Катерин Уэст, Лорд Рандалл, Баронесс Хупер болон Британийн Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

327260015 1825373411159589 2586172075825077889 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.