СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 1-р сарын 8-наас сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас мэдээлэл өглөө.

ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл:

-Замын-Үүд-Эрээний хилийг нээх гэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд гарсан. Тодруулбал, Хятад улсын цар тахлын хорио цээрийн дэглэм бууруулсантай холбоотой олон улсын хилийн боомтын хөдөлгөөнийг сэргээж байгаа. Ингэснээр сүүлийн гурван жил зогсоод байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байна.

.

Хятад руу зорчих иргэдэд мөн тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Үүнд: .

Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Дараагаас нь 500-1000 зорчигч болгож тоог нэмэгдүүлнэ. Мөн, Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй. Гэхдээ Монгол Улсаас нэвтэрч очих иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс болон үнийн саналыг өгсөн. Түүнчлэн ирэх 8-наас гэдгийг мэдэгдээд байна.

Харин Хятадаас Монгол руу зорчих иргэдийн тухайд одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтэрнэ гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.