Талбайд шинэ оноо угтах иргэдэд зориулж автобус үнэгүй үйлчилнэ

Оны сүүлийн өдөр нийслэлийн төв талбайд болох “Улаанбаатарын Мөнгөн үдэш” үйл ажиллагааны дараа нийтийн тээврийн 18 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Автобуснууд нийтийн тээврийн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “B”, “С”-ээр тэмдэглэсэн зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас хотын төв замын чиглэлд өнгөрсөн өдрүүдэд өвлийн өвгөний бэлэгтэй автобуснуудыг үнэ төлбөргүй зорчуулсан юм. 

63aeb06718164615ff1e6674

63aeb1fe18164615ff1e6679

63aeb06d18164615ff1e6675

63aeb07318164615ff1e6676

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.