ЦЕГ: Сурагчдын нэгнээ зодож буй бичлэгийн хүрээнд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна

ЕБС-ийн ахлах ангийн сурагч доод ангийнхаа сурагчдыг дээрэлхэж, зодож байгаа бичлэг цахим орчинд тархсан билээ. 

Хүүхдүүдийн нэгнээ зодож байгаа бичлэгийн хүрээнд БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. 

Шалгалтын ажиллагаа дуусмагц цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлнэ гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.