СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-01

Даваа гаргаас эхлэн нийтийн тээврийн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг Энхтайвны өргөн чөлөө дагуу явуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний . Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өглөө

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар .

-Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтыг УИХ-р соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өглөө.



-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сарын 5-нд 100 автобус, 2 дугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ

-Замын нөхцөл байдлын тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг шуурхай бөгөөд хүртээмжтэйгээр зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа

-Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо

-Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо. Нийслэл хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудал нь шийдэгдсэн.

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болголоо

-Нийтийн тээврийн үйлчилгээг цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох санал боловсруулах ажлын хэсэг байгуулллаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.102

Энэ готын саад гэж нэг юм аргаа барсан алаа маажсан л юм хийх юм даа өөр сэтгэх бодол түй ч байхгүй чадвар мэдлэг хомс өлөн нөхөр гусчих мөнгө л зүүдэлсэн нөкөр

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.102

Ямар мундаг санаа шийдэл олоо вэ готын саадаа одоо түгжирэл алга болох уу тэгвэл нөгөө 400гаран тэрбумаа ав ав гудар гудар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.