СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Сэргээн засварлаж байсан байшин нурж, хоёр монгол ажилчин нурангид дарагджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 сарын өмнө

Өмнөд Солонгосын Умард Кёнсан мужийн Сонжү хошууны Бёкжин хотод нэг давхар цементэн блокон байшин нурж, дотоод засварын ажил хийж байсан хоёр монгол ажилтан нурангид дарагдсан байна.

аж. Ингээд бүс нутгийн Гал унтраах ангийн 56 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажиллаж, 23 техник хэрэгслийг ашиглан хоёр хохирогчийг 30 минутын дараа гаргаж авжээ.

Албаныхны мэдээлснээр, нэг ажилчин нь нуранги дороос өөрөө гарч ирж чадсан бол нөгөө иргэнийг гаргаж авахад зүрх нь зогссон байсан бөгөөд яаралтай анхны тусламж үзүүлж сэхээн амьдруулсан байна.

Гэрчүүдийн хэлснээр, засвар хийж байсан байшингийн ханыг буулгах үед байшин нурсан бөгөөд цагдаа нар ослын шалтгааныг шалгаж байна.

Эх сурвалж: NEWSIS

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.