СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.10.26/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн Монгол, Солонгос хоёр улс байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж байгааг тэмдэглээд, ногоон эдийн засагт суурилсан бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг хоёр талаас дэмжиж  ажиллахын чухлыг онцлов.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотолж, цаашид Парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал Улсын Их Хурлын даргын түвшинд найман жилийн дараа болж буйг онцолсон юм.

Ноён Ким Жин Пё хоёр улсын ойр дотны найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Тэрбээр

Монгол Улс байгалийн баялаг арвинтай бол БНСУ технологи, инновац, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй бөгөөд эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд хоёр улсын хамтарсан “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулахаар болсон хэмээн онцлоод парламентаас дэмжиж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.