Нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнгөрөгч баасан гарагт болж өнгөрчээ. Хурлаар Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан байна.

Нийслэлд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 19 хуулийн этгээд 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр компанийн 1,240 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг боловч тогтмол 985 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байгаа юм.

627e3f3f2756fc061a5d8fd71

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд парк шинэчлэлтийг хэрхэн хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх тооцоо, судалгааг хийж, салбарын санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах зорилготой. 

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва 2024 оны эцэс гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьж ажиллаж байгааг онцолжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган, Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна.

627e3f4b2756fc061a5d8fd81

627e3f632756fc061a5d8fda

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.