ЦЕГ: Дорнодод болсон ослын бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан хүүхдүүдийг шалгаагүй

Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн долдугаар сарын 21-22-нд шилжих шөнө болсон авто ослын гэмт хэргийн бичлэгийг гар утсаараа хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан хүүхдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн.

Уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “. Харин тус бичлэгийг гэмт хэргийн нотлох баримтаар авч, хавтаст хэрэгт хавсаргасан” гэв.

Хохирогч С-ийн гэмтлийн зэргийг шүүх эмнэлгээр шинжлүүлэхэд “Хүнд гэмтэл авсан” дүгнэлт гарсан тул бусдыг автомашинаар санаатайгаар дайрч гэмтээсэн, сэжигтэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-т заасны дагуу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.